Хэрэглэгчдийн зүй ёсны шаардлагаар контентийн хэмээх шинэ төрлийн бизнес, өнөөдрийнхөөс илүү өргөн хүрээний үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зай үүсч байна. Өгүүлэшгүй өргөн дэлгэр, гайхалтай хурдан, ер бүсын хүртээмжтэй тархац бүхий энэхүү шинэ боломж бололцоог яаж ашиглаж, хэрхэн “чулуу болгох вэ”?
Энэ асуудлаар зөвлөж ярилцахаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас санаачлан “Онлайн контентийн улсын хоёрдугаар форум”-ыг 5 дугаар сарын 17-ны өдөр МТҮП-ын Танин мэдэхүйн төвд амжилттай зохион байгууллаа.
Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компаниуд, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцсон уг форумын үеэр “Android үйлдлийн системийг Монголд нэвтрүүлэхийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдвээр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын зөвлөх Сүхбаатар, “Онлайн контент” сэдвээр МТҮП-ийн технологийн судлаач У.Мөнхбат, “Гар утсаар олон талт үйлчилгээ үзүүлэх” сэдвээр Скайтел ХХК Б.Зоригт, “Монголын онлайн контентын зах зээл” сэдвээр Монгол контент ХХК-ын Ерөнхий захирал Б.Алтангэрэл, “Контент экспорт ” сэдвээр МОСА-ийн гүйцэтгэх захирал П.Амар, “Гадаад дотоодын онлайн контентийн хэрэглээ ” сэдвээр Залуу програмистуудын холбоо С.Баярсайхан, “Онлайн контентийн оуюын өмчийн асуудал ” сэдвээр Оюуны өмчийн газарын мэдээлэл, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нарын тавьсан илтгэлүүд олны анхаарлыг татаж байлаа.
Монгол Улсыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар билээ. Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгийн зах зээлийг бий болгоход Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч ирсний үр дүнд сүүлийн 6 жилийн хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны үндсэн дамжуулах сүлжээг сумын төвийн түвшинд хүртэл тоон технологиор шинэчилж, бүх нийтийг компьютержүүлэх аян, өрх бүрт интернэт, өрх бүрт шуудан зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа боловч бий болсон дэд бүтэц, техник, технологийн хүчин чадал, нөөц боломжоо ашиглах, хэрэглэх талаар түлхүү ажиллах цаг иржээ. “Онлайн контентийн улсын анхдугаар форум”-д оролцогчид санал нэгтэйгээр контент буюу агуулгын өртөг нэмэгдүүлсэн бизнесийн орчинг нэн тэргүүнд бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд тус форумд оролцогчдоос төр болон хувийн хэвшил, их дээд сургуулиуд, оюутан залуус хэн бүхэнд хандан энэхүү уриалгыг гаргасан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment