Хуудас

2010/06/04

http://program.mn/mypa

МТ-ийн салбарт төрөл бүрийн чиглэлээр ажилладаг залуучуудын санаачлагаар Монголын Залуу Програмистуудын Холбоо (МЗПХ) төрийн бус байгууллага нь 2009 оны 11 сарын 05-ний өдөр байгуулагдан мөн оны 01 сарын 05-д улсын бүртгэлд бүртгэгдсэн.


МЗПХ-ны эрхэм зорилго:
Монголын мэдээлэл технилогийн салбарт ажиллаж байгаа болон энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуу мэргэжилтэн, боловсон хүчний мэдлэг, боловсролыг олон улсын түвшинд хүргэн бэлтгэх. Энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулан өндөр чанартай бүтээгдхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломжоор ханган тэдгээрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд туслах нь манай холбооны үндсэн зорилго юм.

МЗПХ-ны удирдлага:

ТУЗ-н гишүүд


- Ц.Ганцоож

- С.Сайханбаяр

- С.Баярсайхан

- Х. Хатанбаатар

- Ц.Батбаяр

- Г.Солонго

- Ц.Баасандорж

- Э.Батмөнх


Юуны өмнө байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Мэдээлэл Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП), Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ)-ны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Мөн манай холбоог чиглүүлж, хараа болж байдаг гишүүддээ талархал илэрхийлье.

Хэзээч шавхагдашгүй оюуны салбар болох мэдээлэл технологийн салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулж буй салбарынхаа нийт мэргэжилтэн, боловсон хүчин, энэ салбарт элэгтэй нийт залуу үеийнхээ төлөө ажиллаж байгаадаа бид туйлын их баяртай байдаг билээ.

Энэ салбарынхаа мэргэжилтэн, боловсон хүчнээ чадваржуулан тэдний оролцоог дээшлүүлэх замаар салбарынхаа тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь манай холбооны зорилго юм. Энэ үүднээс ОУБ-ууд, Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.

Бидний амжилттай хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зохион байгуулсан үйл ажиллагаанаас дурьдвал:


  • Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контент хөгжүүлэх тэмцээн
  • Дунд болон их дээд сургууль, ажил олгогч, оюутан, сурагчидын дунд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг гэх мэт билээ.
  • Миний мэдэх мэдээллийн технологи гар зураг, зохион бичлэгийн уралдаан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төсөл

Харин одоо бид Залуусыг хөгжүүлэх зорилготой сонирхол сонирхлоор нь клуб, албан байгууллагын ажилчдыг чадваржуулах төсөл, холбооны гишүүдийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн холбооны дэргэд англи хэлний, компьютерийн сургалт хичээллүүлж бага, дунд ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулахаар төлөвлөж байна.


Цаашид бид мэдээлэл технологийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор олон олон санаачлагыг гаргаж, энэ салбарынхаа болон иргэдэд чиглэсэн ажлуудыг хийх болно.


Оюуны салбар өргөжин дэвжих болтугай


Монголын Залуу Програмистуудын Холбоо

Бүлгийн зугаалга



Сайн байна уу
Манай бүлэг үүсгэн байгуулагдсанаасаа хойш бүх гишүүд хамтдаа цагийг өнгөрүүлж байсангүй билээ. Тиймд бүлгийн бүх гишүүд хамтдаа байгалийн сайханд аялаж, бие биетэйгээ танилцаж, хөгжилтэй тоглоом тоглож хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэх санал тавьж байна.
Бүлгийн эрхэм гишүүд та бүхний санал бодлыг сонсож хамтдаа энэ бүхнийг зохион байгуулах саналыг бүлгийн админы зүгээс гишүүд дэмжигчид та бүхэнд санал болгож байна. Бүгдээрээ хэлэлцээд машрут болон хугацаа, хөтөлбөрөө гаргацгаая.
Доорх хаягаар орж хэлэлцүүлгийг харна уу
http://biznetwork.mn/network/topic/show/16138/page/1

Гадны хөгжингүй улсын мэдээлэлийн технологийн салбарын туршлага судлах аялал

Монголын Залуу Програмистуудын Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон "Гадны хөгжингүй улсын мэдээлэлийн технологийн салбарын туршлага судлах аялал"-ийг хийхээр бэлтгэл ажилдаа орсон билээ. Бид хамгын хямд зардалаар салбарынхаа бизнесмен залуучуудыг мэдээллийн технологоор хөгжингүй улсын техник технологийн ололт амжилттай танилцахын сацуу өөрийн бизнесээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой аялалын машрутыг гаргаж байгаа билээ.
Анхны аялалаа урд хөрш хятадын Далиан хотруу чиглүүлж байна. Салбарынхаа нийт мэргэжилтэнгүүдтэйгээ ямар ямар зүйл үзэж харж ямар компани үйлдвэр үйлчилгээний газараар орж үйл ажиллагаатайн танилцмаар байгаа хүсэлтээ бичихийг хүсэж байна.
Эрхэм таны санал хүсэлтийг харгалзан үзээд бид аялалынхаа хөтөлбөрийг гаргаж та бүхэнд өргөн дэвшүүлэх болно.

Хүндэтгэсэн
Монголын Залуу Програмистуудын Холбоо

ЯАГААД ЗААВАЛ МОНГОЛЫН ЗАЛУУ ПРОГРАМИСТУУДЫН ХОЛБОО ГЭЖ НЭРЛЭХ БОЛОВ?

Яагаад заавал Монголын ЗАЛУУ Програмистуудын Холбоо гэж нэрлэх болсон юм бэ?
Нас ахисан хөгшин хүмүүс энд нэгдэж болохгүй юмуу?
Үйл ажиллагаа нь дандаа залуусруу хандсан юмуу?
Энэ хэдэн асуулт бидний хувьд байнга тохиолдож байдаг юмаа. Тэгээд энэ асуултудад хариулт өгөе гэж бодож байна.
Манайхан залуу гэдэг үгийг шууд утгаар нь хүлээж авчихаад энэ маниуст хамаагүй зөвхөн залуучуудад хамааралтай холбоо юм байна гэсэн бодлоор ихэнх хүмүүс явдаг бололтой юм байна лээ.
1. ЗАЛУУ гэсэн үг өөрөө эрч хүчийг агуулж байдаг. Эрч хүчтэй хэн бүхэн энэ нэр томёонд хамаарагдах болно.
2. Мэдээллийн технологи нь өөрөө ЗАЛУУ салбар юм. Энийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг
3. Мэдээллийн технологи нь өөрөө маш хурдацтай шинэчлэгдэж, байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг Шинэ технологи удаан амьдардаггүй шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг
4. Мэдээллийн технологи нь өөрөө амьдралын аливаа асуудлыг хялбараар шийддэг, өөдрөг сэтгэлийн илрэл болж байдаг.
5. Мэдээллийн технологи нь өөрөө шинэ санаачлага дээр суурилж хөгждөг учраас ЗАЛУУ сэтгэлгээг шаарддаг
6. Мэдээллийн технологи нь өөрөө байгалд ээлтэй учраас эх дэлхийгээ хүртэл ЗАЛУУ хэвээр нь байлгаж чадна

2010/06/03

"Миний мэдэх мэдээллийн технологи" уралдааны дүн гарлаа


Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Залуу Програмистуудын Холбооноос санаачлан ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн насныхны дунд зарласан “Миний мэдэх МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” уралдааны дүн 5-р сарын 12-ны өдөр гарлаа. Эх орны маань ирээдүй болсон хүүхдүүдийн нүдээр мэдээллийн технологи хэрхэн төсөөлөгдөж буй, энэ талаарх ойлголтыг тэдний санаа бодлоор дамжуулан бүх нийтэд таниулах зорилготой энэхүү уралдаан нь 4-р 14-ны өдрөөс 5-р сарын 14-ны өдөр хүртэл сарын хугацаанд болсон бөгөөд 4 насны ангиллаар бүтээлүүдийг шалгаруулсан билээ.

Уралдааны удирдамжийг нийт 115 сургууль, цэцэрлэгт хүргэсэн ба Налайх дүүргийн бүх цэцэрлэг, УБ хотын “Шинэ Монгол” ахлах сургууль, 71, 33, 35, 73, 82-р сургуулиуд, 42, 46-р цэцэрлэг, Дархан-Уул болон алс хол Баян-Өлгий аймгаас маш идэвхтэй оролцов.

Санаачлагч Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Залуу Програмистуудын Холбоо болон хамтран зохион байгуулагч Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн газар, МИДАС ТББ, “ICT EXPO 2010”-ыг зохион байгуулах комисс, ивээн тэтгэгч Жи-Мобайл корпораци, Даяар групп, “X-AJAX” компани зэрэг байгууллагуудын төлөөлөл болсон нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч уралдааны бүтээлд оноо өгөх журмаар шалгарууллаа. Ингээд шалгаруулалтын дүнг дуулгая.


Шалгарсан бүтээлүүд

Ахлах анги (нас: 16-18) зохион бичлэг

1-р байр: Алтанчулууны Дөлгөөн БГДүүргийн 102-р “Радуга” дунд сургуулийн 9а анги

2-р байр: Батболдын Лхамсүрэн БЗДүүргийн Монгол-Турк дунд сургуулийн 10б анги

3-р байр: Баттулгын Даваалхасүрэн 71-р сургуулийн 9а анги

Тусгай байр: Цогбадрахын Амартүвшин, “Үй-Цай” дунд сургуулийн 11а анги

Дунд анги (нас: 11-15) зохион бичлэг

1-р байр: А.Амармэнд “Шинэ Монгол” ахлах сургуулийн 8а анги

2-р байр: Тэмүүлэн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 8б анги

3-р байр: Цэрэнпунцагийн Тэмүүжин СБД-ийн 71-р сургуулийн 8б анги

Тусгай байр: А.Баярмаа СБД-ийн 71-р сургуулийн 7а анги

Бага анги (нас: 6-10) гар зураг

1-р байр: Батболдын Түвшинбаяр Улаанбаатар бага сургуулийн 4б анги

2-р байр: М.Тэнгис БЗД-ийн 33-р сургуулийн 2д анги

3-р байр: Сувд БЗД-ийн 33-р сургуулийн 5б анги

Тусгай байр: У.Цэдэнсодном БЗД-ийн 33-р сургуулийн 2а анги

Цэцэрлэг (нас: 3-5) гар зураг

1-р байр: Ц.Бүжинлхам Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Бэлтгэл бүлэг

2-р байр: Алтанцэцэг Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Ахлах бүлэг

3-р байр: Алтантөгөлдөр Налайх дүүрэг, 151-р цэцэрлэг

Тусгай байр: Ариунзул Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Ахлах бүлэг

Уралдааны шагналын сан 1 сая төгрөг ба байр эзэлсэн хүүхдүүдийг дараах байдлаар урамшуулах юм. Үүнд:

Ахлах анги

1-р байр : НЭГ – 120,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
2-р байр : НЭГ - 100,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
3-р байр : НЭГ - 80,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
Тусгай байр: “X-AJAX” LLC-ийн нэрэмжит шагнал


Дунд анги

1-р байр : НЭГ - 120.000 төгрөгийн үнэ бүхий шагнал
2-р байр : НЭГ - 100,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
3-р байр : НЭГ - 80,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
Тусгай байр: “Даяар Групп” ХХК-ийн нэрэмжит шагнал


Бага анги

1-р байр : НЭГ -80.000 төгрөгийн үнэ бүхий шагнал
2-р байр : НЭГ - 70,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
3-р байр : НЭГ - 50,000 төгрөгийн үнэ бүхий шагнал

Тусгай байр: Монголын соёлын өвийн боловсролын төвийн нэрэмжит шагнал

Цэцэрлэг насныхан

1-р байр : НЭГ -80.000 төгрөгийн үнэ бүхий шагнал
2-р байр : НЭГ - 70,000 төгрөгийн үнэ бүхий шагнал
3-р байр : НЭГ - 50,000 төгрөгийн үнэ бүхий шагнал

Тусгай байр: МЗПХ-ны нэрэмжит шагнал

Мэдээллийн технологийн үндэсний паркын нэрэмжит шагнал

Дэлгэрэнгүй мэдээллийг 323357, 91991350; 88904006 дугаарын утсаар болон baasandorj@itpark.mn, mypa_it@yahoo.com хаягаар хандан авах боломжтой.

Уралдаанд идэвхтэй оролцож хүүхдүүдээ зохион байгуулсан нийт сургууль, цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдэд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна. Шагналыг 5-р сарын 14-17-ны өдрүүдэд Мишээл экспо төв дээр зохион байгуулагдаж буй ”ICT EXPO-2010” арга хэмжээний үеэр гардуулна.

Цэцэрлэгийн насныхан






Бага анги



Дунд анги


“МИНИЙ МЭДЭХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" сэдэвт уралдаанд оролцогчдын уулзалт семинарыг зохион байгуулав



МТҮП, МЗПХ хамтран “МИНИЙ МЭДЭХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" сэдэвт уралдаанд оролцогчдын уулзалт семинарыг зохион байгуулав.Уг семинарт дунд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцов. Семинарт сонирхолтой итгэлүүд тавигдсан ба үүнийг доорх холбос дээр дарж татаж авна уу. Үүнд:

Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамжын хөгжүүлэгчдийн чөлөөт уулзалт ярилцлага болов.


Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамжыг хөгжүүлэгчид болон зохион байгуулагчид Мэдээллийн технологийн үндэсний паркын Танин мэдэхүйн төвд 2010 оны 4 сарын 6-ны өдөр уулзаж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын үеэр Apple iPhone, Google android-ийн тухай шинэ мэдээ, мэдээллийг МТҮП-ын Бизнесийн хөгжлийн албаны дарга Б.Батчулуун, Технологийн судлаач У.Мөнхбат, багаар хэрхэн ажиллах тухай Монголын залуу программистуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярсайхан нар сонирхолтой илтгэл тавьлаа.

“Онлайн контентийн улсын хоёрдугаар форум” болж өнгөрлөө

Хэрэглэгчдийн зүй ёсны шаардлагаар контентийн хэмээх шинэ төрлийн бизнес, өнөөдрийнхөөс илүү өргөн хүрээний үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зай үүсч байна. Өгүүлэшгүй өргөн дэлгэр, гайхалтай хурдан, ер бүсын хүртээмжтэй тархац бүхий энэхүү шинэ боломж бололцоог яаж ашиглаж, хэрхэн “чулуу болгох вэ”?

Энэ асуудлаар зөвлөж ярилцахаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас санаачлан “Онлайн контентийн улсын хоёрдугаар форум”-ыг 5 дугаар сарын 17-ны өдөр МТҮП-ын Танин мэдэхүйн төвд амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компаниуд, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцсон уг форумын үеэр “Android үйлдлийн системийг Монголд нэвтрүүлэхийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдвээр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын зөвлөх Сүхбаатар, “Онлайн контент” сэдвээр МТҮП-ийн технологийн судлаач У.Мөнхбат, “Гар утсаар олон талт үйлчилгээ үзүүлэх” сэдвээр Скайтел ХХК Б.Зоригт, “Монголын онлайн контентын зах зээл” сэдвээр Монгол контент ХХК-ын Ерөнхий захирал Б.Алтангэрэл, “Контент экспорт ” сэдвээр МОСА-ийн гүйцэтгэх захирал П.Амар, “Гадаад дотоодын онлайн контентийн хэрэглээ ” сэдвээр Залуу програмистуудын холбоо С.Баярсайхан, “Онлайн контентийн оуюын өмчийн асуудал ” сэдвээр Оюуны өмчийн газарын мэдээлэл, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нарын тавьсан илтгэлүүд олны анхаарлыг татаж байлаа.

Монгол Улсыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар билээ. Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгийн зах зээлийг бий болгоход Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч ирсний үр дүнд сүүлийн 6 жилийн хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны үндсэн дамжуулах сүлжээг сумын төвийн түвшинд хүртэл тоон технологиор шинэчилж, бүх нийтийг компьютержүүлэх аян, өрх бүрт интернэт, өрх бүрт шуудан зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа боловч бий болсон дэд бүтэц, техник, технологийн хүчин чадал, нөөц боломжоо ашиглах, хэрэглэх талаар түлхүү ажиллах цаг иржээ. “Онлайн контентийн улсын анхдугаар форум”-д оролцогчид санал нэгтэйгээр контент буюу агуулгын өртөг нэмэгдүүлсэн бизнесийн орчинг нэн тэргүүнд бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд тус форумд оролцогчдоос төр болон хувийн хэвшил, их дээд сургуулиуд, оюутан залуус хэн бүхэнд хандан энэхүү уриалгыг гаргасан байна.

Андройдын сургалтын СD


iPhone, Android дээр апликешн бичихэд зориулан гаргасан СD

Миний мэдэх мэдээллийн технологи гар зураг, зохион бичлэгийн уралдааны лого

Энэхүү логог Ц.Ганцоож бүтээв

Монголын Залуу Програмистуудын Холбооны 2010 оны ажлын төлөвлөгөө

1 Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контент хөгжүүлэх тэмцээн
Мэдээлэл технологийн салбарынхан МТҮП, МЗПХ, МШХХЗХ 2010/3/15-2010/5/11 Явагдаж байгаа

2 Их дээд сургуулийн багш оюутан, ажил олгогчдын нээлттэй хэлэлцүүлэг
Мэргэжлийн багш, Ажил олгогч БСШУЯ, МТҮП, МЗПХ, Боловсрол телевиз 2010/4/09 Сургалтын чанарын асуудал

3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг МТ-н чиглэлийн сургалтанд хамруулж, ажлын байраар хангах
Оюуны хөдөлмөрөөр ажиллах чадвартай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ОУ-н хүмүүнлэгийн байгууллага 2010/4/01- хойш Төсөл боловсруулах

4 “Миний мэдэх мэдээлэлийн технологи” зохион бичлэг, гар зургийн уралдаан
Дунд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд БСШУЯ, МТҮП, МЗПХ, МСХ 2010/4/22-2010/5/22 Ном, үзэсгэлэн болно

5 Мэдээлэлийн технологийн салбарынхан ажил мэргэжлээ сурталчилах өдөр МТ-н салбарын бүх хүмүүс МШХХТГ, МТҮП, МЗПХ, МХАҮТ 2010/05/09 Жил бүр
6 Дотоод Аутсорсингийн Систем (ДАС)
Онлайнаар ажил үйлчилгээ явуулах боломжтой бүх салбарууд МТҮП, МШХХТГ, 2010-2011 Дотоодын Аутсорсинг хөгжүүлэх

7 Энэтхэгийн NIIT корпорацийн аутсорсингийн сургалтыг оруулж ирэх
Дунд ба Их дээд сургуулийн оюутан сурагчид болон МТ-н салбарынхан МЗПХ, 2010-2011 Менежмент гэрээтэй ажиллана

8 “Залуу програмист сан” байгуулах
Сурах эрмэлзлэлтэй залуусыг дэмжих МЗПХ 2010-2011 Бусад байгууллагатай хамтарч ажиллах

9 МТ-н чиглэлийн оюутан залуусыг дадлага, ажлын байраар зуучлах
Мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүмүүс МХАҮТ, Компани, 2010/5/01- Ажил олгогчтой хамтарч ажиллах

10 МТ-н салбарынхан туршлага судлах аялал
МТ-н салбарт ажиллаж байгаа хувь хүн, албан байгууллагууд Аялал жуулчлалын компани Улиралд НЭГ удаа

12 “Байгаль орчинд ээлтэй салбар” зуны зугаалга
Салбарынхан Хамтран ажиллагч бүх хувь хүн, байгууллага Өвөл

Зун Жилд 2 удаа
13 МЗПХ-ны оны шилдгүүдийг тодруулах
Салбарын шилдэгүүд 12 сард Номинацитай

14 Спортын аргах хэмжээ зохион байгуулах
Салбарынхан Холбооны гишүүд Жилд 2 удаа

2010/06/02

Уралдааны нээлт дээр хүрэлцэн ирэгсэд


Уралдааны нээлт дээр ирсэн хүмүүс iPad- н тухай сонирхолтой кино үзэж, үдийн цайгаа хамтдаа уулаа.

З.Энхболд гишүүн өөрийн хэрэглэдэг апликешнуудаа танилцуулав


УИХ гишүүн З.Энхболд хүрэлцэн ирж өөрийн утсан дээрээ хэрэглэдэг апликешнуудаа залуучуудад танилцуулав

Урилгаар ирж ая дуугаа өргөв


Монгол эгшиглэн хамтлаг урилгаар ирж монгол ардын дуугаа өргөн барилаа

Илтгэл


Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контент 2010 уралдаан дээр МЗПХ-ны маркетингийн менежер С.Баярсайхан "Явдаг номын сан буюу Amazon kindle"-н талаар сонирхолтой илтгэл тавьлаа

Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын уралдааны нээлтийн үйл ажиллагаа



2010 оны 3 сарын 15 өдөр

Монголын Залуу Програмистуудын Холбооны тухай

Монголын мэдээлэл технилогийн салбарт ажиллаж байгаа болон энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуу мэргэжилтэн, боловсон хүчний мэдлэг, боловсролыг олон улсын түвшинд хүргэн бэлтгэх. Энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн нэгдсэн зохион байгууллатад оруулан өндөр чанартай бүтээгдхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломжоор ханган тэдгээрийн үйл ажиллагааны үр ашигийг дээшлүүлэхэд туслах нь манай холбооны үндсэн зорилго юм.