МТ-ийн салбарт төрөл бүрийн чиглэлээр ажилладаг залуучуудын санаачлагаар Монголын Залуу Програмистуудын Холбоо (МЗПХ) төрийн бус байгууллага нь 2009 оны 11 сарын 05-ний өдөр байгуулагдан мөн оны 01 сарын 05-д улсын бүртгэлд бүртгэгдсэн.
МЗПХ-ны эрхэм зорилго:
Монголын мэдээлэл технилогийн салбарт ажиллаж байгаа болон энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуу мэргэжилтэн, боловсон хүчний мэдлэг, боловсролыг олон улсын түвшинд хүргэн бэлтгэх. Энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулан өндөр чанартай бүтээгдхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломжоор ханган тэдгээрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд туслах нь манай холбооны үндсэн зорилго юм.
МЗПХ-ны удирдлага:
ТУЗ-н гишүүд
- Ц.Ганцоож
- С.Сайханбаяр
- С.Баярсайхан
- Х. Хатанбаатар
- Ц.Батбаяр
- Г.Солонго
- Ц.Баасандорж
- Э.Батмөнх
Юуны өмнө байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Мэдээлэл Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП), Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ)-ны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Мөн манай холбоог чиглүүлж, хараа болж байдаг гишүүддээ талархал илэрхийлье.
Хэзээч шавхагдашгүй оюуны салбар болох мэдээлэл технологийн салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулж буй салбарынхаа нийт мэргэжилтэн, боловсон хүчин, энэ салбарт элэгтэй нийт залуу үеийнхээ төлөө ажиллаж байгаадаа бид туйлын их баяртай байдаг билээ.
Энэ салбарынхаа мэргэжилтэн, боловсон хүчнээ чадваржуулан тэдний оролцоог дээшлүүлэх замаар салбарынхаа тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь манай холбооны зорилго юм. Энэ үүднээс ОУБ-ууд, Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Бидний амжилттай хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зохион байгуулсан үйл ажиллагаанаас дурьдвал:
- Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контент хөгжүүлэх тэмцээн
- Дунд болон их дээд сургууль, ажил олгогч, оюутан, сурагчидын дунд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг гэх мэт билээ.
- Миний мэдэх мэдээллийн технологи гар зураг, зохион бичлэгийн уралдаан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төсөл
Харин одоо бид Залуусыг хөгжүүлэх зорилготой сонирхол сонирхлоор нь клуб, албан байгууллагын ажилчдыг чадваржуулах төсөл, холбооны гишүүдийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн холбооны дэргэд англи хэлний, компьютерийн сургалт хичээллүүлж бага, дунд ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулахаар төлөвлөж байна.
Цаашид бид мэдээлэл технологийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор олон олон санаачлагыг гаргаж, энэ салбарынхаа болон иргэдэд чиглэсэн ажлуудыг хийх болно.
Оюуны салбар өргөжин дэвжих болтугай
Монголын Залуу Програмистуудын Холбоо